Хуралдааныг мөн өдрийн 09 цагт Иргэний танхимд хийж, ИТХ-ын дарга А.Ариунболд хуралдааныг нээж үг хэлэв. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 18 буюу 85.7 хувийн ирцтэй байгаа тул хуралдааныг эхлэв. Хуралдааны дарга А.Ариунболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журам, хуралдаанд үйлчлэх ажлын албыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлав.