Ховд аймгийн Мөст сумын ИТХ

Ховд аймгийн Мөст сумын ИТХ

Ховд аймгийн Мөст сумын ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан, Хүндэтгэлийн хуралдаан

2024-09-23

Хуралдааныг мөн өдрийн 09 цагт ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд хийж, ИТХ-ын дарга А.Ариунболд хуралдааныг нээж үг хэлэв. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 19 буюу 90.4 хувийн ирцтэй байгаа тул хуралдааныг эхлэв. 

Сумын ИТХ-ын 15 дугаар хуралдаанаар:

- Сумын 2024 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

- Тогтоол хүчингүй болгох тухай.

-Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэв.

Мөст сумын ИТХ-ын 2020-2024 оны төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааны хүндэтгэлийн хуралдаан мөн өдрийн 14 цагт Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг нээж сумын ИТХ-ын дарга А.Ариунболд үг хэлсэн бөгөөд сумын ИТХ-ын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн нийт ажлын явц, үр дүнгийн талаарх илтгэл хэлэлцүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%