ИТХ-ын дарга Ц.Отгонцэцэг хуралдааныг нээж үг хэлэв. Хуралдаанд 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч ирж ирц 80.9%-тай хуралдав.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
- БНХМ-ийн нөхөрлөлүүдийн холбооны 2024 оны ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх тухай.
- Байгаль орчны тэмдэглэлт өдрийг батлах тухай.
- Сумын мал сүргийг шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах.
- Соёлын өвийг хамгаалх, аялал жуулчлалыг хөгжүүлэх сумын дэд хөтөлбөр батлах тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн байгуулах тухай.
- Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай.
- Сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн долгионы тархалтыг судлах тэсэлгээ хийх тухай.
- Агнуурын бүс нутгуудын менежмент хариуцагчдын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үнэлэлт өгөх тухай.